Мэдээлэлийн булан

Үнэн бодит эх сурвалжаас авсан мэдээ мэдээлэл

UNIVISION : Дэлхийн боловсролыг шууд хүртэх боломж нь “Юнивишн” гурвалсан үйлчилгээ

2011-03-17 17:35

Монголын телевизийн технологийн түүхэнд нэгэн цоо шинэ хуудас нээгдлээ. Олон сарын туршид 72 цаг телевизээ ухраан үзэх боломжтой хэмээн зарлаж байсан сюрперизээ “Univision” компанийн хамт олон өнөөдөр задлалаа.

 

http://zaluu.com/admin_economist/snews/99/univision(1).JPGӨдрийн 12 цагт Юнивишн компанийн Техник, үйлчилгээний төвд зарласан Юнивишн компанийн энэхүү нээлтийн үйл ажиллагаанд тус Компанийн гүйцэтгэх захирал Н.Эрдэнэбаатар, дэд захирал Н.Наранбат, маркетингийн албаны менежер Д.Баасанцогт, Бизнес хөгжлийн албаны менежер Г.Барс болон албаны бусад хүмүүс оролцлоо. Монголын телевизийн түүхэнд тоон системийг нэвтрүүлж буй Юнивишн компанийн гурвалсан үйлчилгээ нь монголд анхдагч, хэрэглэгчид гэрийн орчноосоо дэлхийн хөгжлийн эринг харах, мэдрэх боломжтой болж байгаа юм байна. Тус компанийн гурвалсан үйлчилгээг сонгосноор хэрэглэгч та шилэн кабелийн нэг үзүүрээс IPTV, интернет, Суурин утасны үйлчилгээг зэрэг хүртэх боломжтой болж байгаа аж. Хэрэглэгч та орчин үеийн технологийн гайхамшгийг дэргэдээсээ мэдрэн, дэлхийн хөгжлийн чиг хандлагай хөл нийлүүлэн алхах цаг иржээ. Эдгээр үйлчилгээг багцаар болон дангаар нь сонгон хэрэглэх боломжтой нь тус үйлчилгээний бас нэгэн давуу тал аж. Хэвлэлийн бага хуралд оролцсон төлөөлөгчид “манай Юнивишн компани, нэвтрүүлж буй энэхүү гурвалсан үйлчилгээ нь хэрэглэгч танд дэлхийн боловсролыг шууд мэдрэх боломжийг олгоно”  хэмээн итгэлтэй хэлж байсан. Үнэхээр ч хэрэглэгч бүрийн сегментэд тохирсон IPTV  үйлчилгээ нь дуу дүрсний өндөр нягтралаар үзэгч, хэрэглэгч танд хүрч, дэлхийн олон шилдэг сувгуудыг хүссэн цагтаа үзэж,  мөн үзэж амжаагүйгээ ухраан үзэх боломжыг олгодог нь монголын телевизийн түүхийн хуудсыг шинэ шатанд аваачлаа. Тус компанийн нэвтрүүлж буй технологийн хөгжлийн илрэл энэхүү үйлчилгээ нь тусгай зөвшөөрөлтэйгээр хэрэглэгчдийн гар дээр хүрч байгаа бөгөөд тоон системийг нэвтрүүлсэн 47 дахь орон нь Монгол байгаа нь дэлхийн хөгжлөөс бид хоцроогүйг гэрчлэнэ. Эрхэм хэрэглэгч та гурвалсан үйлчилгээний гайхамшгийг мэдрэхийг хүсвэл Юнивишнг зориорой.

Ангилал : Үйл явдал | Нийтэлсэн : Ganaa | Уншсан (584) | Өмнөх бичлэг | Дараагийн бичлэг

Сэтгэгдэл

  1. Сандаг :
    2011-08-06 18:44

    Монгол хадмал орчуулагтай гээд байсан.Ямар ч суваг бгүй байна билээ.Мөн сонирхолтой нэврүүлэг кино гарах үед их гацах мөн дуу гарахгүй болох гэх мэт юм байнга болдог.

Сэтгэгдэлийн тоо : 1

Сэтгэгдэл бичих

Таны нэр :
Таны э-мэйл хаяг : Ил харагдахгүй.
Сэтгэгдэл